Эцэг, эх, багш нарт зориулсан сонин
“2003 оноос эхлэн гарч байгаа”
“Боловсролын мэдээ”
18+
Архив Видео Гэрэл зураг 2017 оны 1-р сарын 20-ний өдрийн дугаар 1 Захиалга Холбоо барих
148461484414843148421484014841148391483814837

ухааны доктор, Монгол Улсын Их сургуулийн профессор
Цэрэнчимэг Саранцацрал

Орос хэлний бодит эрэлт хэрэгцээ

Монгол Улсын суралцагсадад орос хэлний мэдлэгтэй болох хэрэгцээ ямар бол?Манай оюутангууд Орос Улс, оросуудад хэрхэн ханддаг вэ, энэ нь орос хэл сурахад нь түлхэц болдог болов уу?

Энэхүү асуултанд хэл шинжлэлийн ухааны доктор, Монгол Улсын Их сургуулийн профессор Ц. Саранцацрал хариулт өглөө.

Сурвалжлагч: Монгол Улсын боловсролын системд орос хэл ямар байр суурьтай байдаг тухай өөрийн тань бодлого ямар байдаг вэ.

Саранцацрал: Дуртайя хариулья. Өнөөдөр Монголын боловсролын орон зайд олон гадаад хэл байгаа бөгөөд тэдний дотор орос хэл хүндэттэй байр суурийг эзлэнэ. Орос хэл бол боловсролын хэл, шинжлэх ухааны хэл мөн болохыг манай орны оюутангуудын дунд үе үе явуулдаг социологийн асуулгаас тод харж болно.

Сурвалжлагч: Та олон нийтийн асуулгын тухай ярьж өгнө үү.

СЦ: Тэгье. Саяханы шинэхэн асуулга. 2016 онд бид Монгол Улсын Их сургуулийн (цаашид МУИС гэх) нэг, хоёрдугаар курсын оюутангуудын дунд социологийн асуулга явуулж яагаад оюутангууд орос хэлийг сонгосон бэ гэдгийг тогтоох өөрөөр хэлбэл оюутангууд орос хэлийг сурах шалтгаанд дүн шинжилгээ хийхийг эрмэлзсэн юм. Анкетын асуулгад 2015–2016 оны хичээлийн жиийн хоёрдугаар семестрээс эхлэн шинэ программын дагуу орос хэлийг ерөнхий боловсролын хиээлийн хуваарь сонгосон МУИС-ийн оюутангууд оролцсон юм. Энд янз бүрийн мэргэжил (ирээдүйн түүхч, хэл зүйч, эдийн засгч, хуульч, программ зохиогч, геологи гэх мэт)-ээр суралцаж буй 18–19 дундаж насны оюутангууд оролцлоо. Бидний судалгааны бодит материал нь оюутнуудын бичгээр өгсөн хариултууд байлаа. Тэд та яагаад орос хэлийг сонгох болсон бэ? асуултанд хариулах ёстой байлаа. Энэхүү асуултанд оюутангууд чөлөөтэй хэлбэрээр аль сайн мэдэх хэлээр хариулт өгсөн юм.Ихээнх оюутан монголоор, зарим нь оросоор хариултаа ирүүлжээ. Орос хэл сурахаар сонгосн олон шалтгаан нэрлэж болох бөгөөд тэднийг аль чухалаар нь дараалуулах шаардлаггүй гэж үзнэ.

Корр.: оюутнууд чухам яагаад орос хэлийг сонгодог бол? гэсэн асуулт сонирхол татаж байна.

СЦ: Оюутнуудын асуултыг бид дараах бүлэгүүдээр ангилдаг юм. Үүнд: 1) Орос хэл миний ирээдүйн мэргэжилд хэрэгтэй, 2) Орос Улс руу явмаар байна, 3 ) Орос орны дүрс төлөв байдал, 4) Орос хэлэнд хандах хандлага, 5) Оросын соёл, 6) Сургалтын программ, 7) Оросуудтай харилцах, 8) Бусад. Дараа нь бүлэг бүр дэд бүлгүүдэд хуваагдна.

Сурв.: Харин орос хэлийг сонгох гол шалтгаан юу вэ?

СЦ: Дээр би орос хэлийг сонгох шалтгааныг тохиолдох тоогоор нь жагсааж үзүүлсэн байгаа. Дээрх ангилалаас асуултанд хариулсан оюутангууудын дунд «Орос хэл миний ирээдүйн мэргэжилд хэрэгтэй» гэсэн шалтгаан давамгайлж байна л даа. Энэхүү шалтгаан нь зонхилох бөгөөд мэргэжлийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. өнөөдөр 2–3 хэл эзэмшсэн, тэр дундаа орос хэл эзэмшсэн мэргэжилтнүүд эрэл хэрэгцээтэй байгааг сайн ойлгодог. Бидний асуултанд хариулсан хүмүүсийн хариуг дурдвал: -өөрийн дуртай ажилд ороход биднээс дор хаяж 2–3 гадаад хэл мэддэг байхыг шаардана, хэл мэдснээр мэргэжлийн ном ашиглах, мэдээлэл олж авахад хэрэгтэй юм, тухайн мэргэжлийг илүү сайн эзэмшиж болн, орос хэл нь олон улсын харилцаанд хэрэгтэй болно, цаашид би орос хэлний багш, орчуулагч тэгээд хэлний мэргэжилтэн болох хүсэлтэй гэх мэт.

Сурв.: Өөр сонирхолтой зүйл ажиглан харсан уу?

СЦ: Тийм шүү, орос хэл сурах гэсэн шалтгааныг судлах явцад шууд бус үр дүн гарч МУИС-ийн оюутангуудын дунд Орос орон, оросын соёл, орос хэлний тухай төсөөллийг илрүүлэн гаргаж чадлаа. Гэхдээ Орос орон, оросын соёл, орос хэлний тухай төсөөллийг илрүүлэх зорилго бидний судалгаанд ороогүй юм гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй юм. Харин оюутангууд орос хэлийг сонгохдоо Орос орны төсөөлөлтэй холбож байсныг бид илрүүлсэн юм. Тэд «Орос бол манай хөрш орон, орос хэл бол манай хөршийн хэл, хоёр хөршийнхээ хэл судлах нь маш сонирхолтой юм билээ, Орос Улс манайд хамгийн ойр байдаг орон, Орос бол баялаг түүхтэй, соёлтой, Орос орон бол том гүрэн юм, Орос хүмүүс маш нөхөрсөг, Орос бол агуу их эдийн засагтай, тэдний боловсролын систем нь маш сайн, Би Орос оронд хайртай. Орос хэл дээрх сурах бичгүүд чанартай байдаг» учраас орос хэлийг сонгосон юм гэж ээ. Энэхүү асуулга нь МУИС-ийн нэг ба хоёрдугаар ангийн оюутангууд орос хэлийг яагаад судлах болсон шалтгааны тухай ерөнхий ойлголт өгсөн юм. Орос хэлийг сурах болсон шалтгааныг харгалзаж үзснээр орос хэлний сургалтын өгөөжийг өсгөхийн зэрэгцээ, оюутангуудын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Сурв.: Энэхүү социологийн асуулгын үр дүнг өөр хаана ашиглах боломжтой вэ ?

СЦ: Ер нь социологийн асуулга нь онолын хийгээд практик ач холбогдолтой юм. Энэ нь байдлыг үнэн зөвөөр харж мэдрэх болмжийг нээж өгнө. Тийм болохоор социологийн асуулгын үр дүнг хэлний бодлогын технологи, стратегийг гадаад сонсогчдын дунд төлөвлөн боловсруулахад ашиглах боломжтой.

Яг тухайн энэ тохиолдолд оюутангуудын хариултанд дүн шинжилгээ хийхэд тэд оро хэл сонирхолтой, орос хэлийг сурах болсон шалтгаан нь эерэг талдаа байгаа нь харагдаж байна. Тэгэхлээр орос хэлийг сурах явдал бодитой эрэл хэрэгцээтэй гэдэг нь харагдаж байна. 



Реальный спрос на русский язык

Каковы потребности в приобретении знаний русского языка у учащейся молодежи Монголии?Как студенты относятся к России и к русским и как это влияет на мотивацию изучения русского языка?

Ответы на эти вопросы частично дает наша беседа с доктором филологических наук, профессором Монгольского Государственного университета Цэрэнчимэг Саранцацрал.

Хотелось бы узнать Ваше мнение о месте русского языка в системе образования Монголии.

–С удовольствием. Сегодня в образовательном пространстве Монголии существует довольно много иностранных языков, и среди них русский язык занимает свое достойное место. Русский язык – язык образования, язык науки, это ярко демонстрируют социологические опросы, проводимые нами время от времени среди студентов вузов нашей страны.

Расскажите, пожалуйста, о социологических опросах.

–Давайте. Самый свежий опрос. В 2016 году мы провели социологический опрос среди студентов первых и вторых курсов Монгольского Государственного университета (далее МонГУ) с целью выяснить, почему тот или иной студент выбрал русский язык в университете, т.е. попытались проанализировать мотивы изучения русского языка у студентов. В анкетировании участвовали студенты МонГУ, которые по новой Программе во втором семестре 2015–2016 учебного года выбрали русский язык в качестве общеобразовательного предмета. Это были студенты разных специальностей (будущие историки, филологи, экономисты, юристы, программисты, геологи и др.), их средний возраст –18–19 лет. Фактическим материалом в нашем исследовании служили письменные ответы студентов на вопрос «почему вы выбрали русский язык?», и на этот вопрос студенты отвечали в свободной форме и на любом удобном для них языке: большиство – на монгольском языке, были ответы и на русском языке. Можно было назвать любое количество причин выбора изучения русского языка в университете, и не обязательно указывать их в порядке важности.

Интересно, какие мотивы к изучению русского языка у студентов?

–Мы классифицировали ответы студентов по следующим группам: 1) Русский язык нужен для моей будущей профессии, 2) Хочу поехать в Россию, 3) Образ России, 4) Отношение к русскому языку, 5) Русская культура, 6) Учебная программа, 7) Общение с русскими, 8) Другие. Далее каждая группа делится на подгруппы.

А что является самым главным мотивом выбора русского языка?

–Выше я назвала мотивы выбора русского языка у студентов в порядке их частотности. Как показывает классификация, у опрошенных студентов наибольшее значение имеет мотив «Русский язык нужен для моей будущей профессии» . Данный мотив является доминирующим и нацелен на решение профессиональных задач. Студенты понимают, что сегодня требуются специалисты со знаниями двух-трех иностранных языков, в том числе со знаниями русского языка. Могу привести ответы наших опрошенных: «для поступления на любую работу от нас уже требуют знания двух-трехиностранных языков, можно использовать книги по специальности и информацию на русском языке, улучшить знания по выбранной профессии, русский язык нужен для международных отношений, хочу стать учительницей русского языка и переводчиком в будущем, буду лингвистом».

Наблюдались ли другие интересные факты?

–Да, конечно, при исследовании мотивации к изучению русского языка были получены косвенные интересные результаты и выявлены представления об образе России у студентов МонГУ, о русской культуре и о самом русском языке. Следует отметить, что выявление представления об образе России, русской культуре, о русском языке не входило в нашу задачу. Выяснилось, что студенты связывают свой выбор изучения русского языка с образом России. Они пишут: я выбрал(а) русский язык, потому что «Россия – это наша соседняя страна, Русский язык является языком нашего соседа, Очень интересно изучать языки и культуры соседних двух стран, Россия намного ближе,чем другие страны к нам, Богата культурой и историей, Россия – великая держава, Российские люди –дружелюбные, Огромная экономика, Система образования – хорошая, Люблю Россию, Учебники на русском языке – качественные».

Данный опрос дал нам самое общее представление о мотивации к изучению русского языка среди студентов первых и вторых курсов в МонГУ. Учет мотивации к изучению русского языка также будет способствовать не только повышению эффективности процесса обучения русскому языку, но и увеличению роста количества студентов.

Где еще могут быть использованы результаты социологического опроса?

–Вообще-то проведение социологического опроса имеет теоретическое и практическое значение. Соцопрос выявляет реальную картину положения дел. Поэтому результаты исследований мотивации изучения русского языка в иностранной аудитории (монгольской) могут быть полезны при планировании и разработке технологии и стратегии языковой политики, а также в лингводидактической области.

В данном конкретном случае, анализируя ответы студентов, мы можем констатировать, что в основном студентам нравится изучать русский язык и у них положительный мотив изучения русского языка. Как видим, существует реальный спрос на изучение русского языка.

Социальные комментарии Cackle